Шинийн 3-ныг дуустал нэгдүгээр эгнээгээр зорчиж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-02-16 12:07:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн Сар шинийн өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Харин шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн журмын дагуу нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглож, дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх аж.
Баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг нийт ард иргэддээ ЗЦГ-аас онцгойлон анхааруулж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ