Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлал сар шинийн баяраар иргэдийг амар тайван, эрүүл, аюулгүй орчинд баярлах боломж, нөхлцийг хангах үүднээс Онцгой байдлын байгууллага өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдал энэ сарын 19-ны 09.00 цаг хүртэл үргэлжилэх юм. Энэ хүрээнд ОБЕГ-ын дарга төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт албан хаагчдын бэлэн байдал, ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах чиглэлээр хэд хэдэн үүрэг өглөө. Тухайлбал, сар шинийн баярын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилох, Онцгой байдлын анги, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах, баярын өдрүүдэд үзвэр үйлчилгээ үзүүлэх барилга байгууламж, томоохон худалдааны төвүүдэд гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн төв, суурин газрын эрчим хүч, дулааны болон нам даралтын уурын зуухны найдвартай ажиллагааг хангах, хөлдөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэгтэй холбогдуулан зорчигчдын аюулгүй байдлыг хангах ажиллахыг үүрэгдэв.

Ч.Ариунболд