БХБ-ын сайд Х.Баделхан Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа.
Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230 мянган шоо дөрвөлжин метр ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.
Цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг бөгөөд үйлдвэрийн бохир уснаас эвгүй үнэр бүхий лаг ялгардаг байна Улмаар энэ үнэр нийслэлийн хэмжээнд тархах болсон байна. Энэхүү асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал солилцож, энэ хавар эхлэх цэвэрлэх байгууламжийн ажлын төлөв байдлын талаар ярилцлаа.

Ч.Ариунболд