АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно. Гэхдээ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс “The Washington Post” сонин ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос цөмийн зэвсэггүй болоход чиглэсэн бодитой алхам хийхгүй бол тус улсад үзүүлэх шахалтыг сулруулахгүй. Дээд зэргээр шахалт үзүүлэх кампанит ажил үргэлжилсээр байх бөгөөд илүү чангаруулах болно. Гэхдээ Умард Солонгос яриа хэлэлцээ хийхийг хүсвэл бид ч гэсэн хийнэ” гэжээ.
Хориг арга хэмжээг бага багаар цуцлахад юу хийх шаардлагатай вэ гэсэн асуултад тэрбээр “Мэдэхгүй. Тийм учраас л яриа хэлэлцээ хийх хэрэгтэй” хэмээн хариулсан байна.
Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзсаны дараа л АНУ яриа хэлэлцээ хийнэ гэсэн албан ёсны байр суурьтай байгаа юм.

Э.Аянзаяа