Монгол, Хятадын парламент хоорондын хоёрдугаар уулзалт Бээжин хотноо болов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-09 10:51:38
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын Парламент хоорондын хоёрдугаар уулзалт энэ сарын 6-ны өдөр болно.
Хуралд Монголын талаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр нарын төлөөлөгч оролцсон бол Хятадын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Шянба Пинцуо тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Төлөөлөгчид хоёр орны өнөөгийн харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй,  байгаль орчин, агаарын бохирдол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тус өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөжян-тай уулзаж парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.
Мөн Монголын талын төлөөлөгчид Бээжин хотын Хот төлөвлөлтийн газар болон Байгаль орчныг хамгаалах газраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Дашрамд дурдахад, 2019 оны Парламент хоорондын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.
 
А.Анхбаяр
  
 
Холбоотой мэдээ