Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 16:31:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын энэ оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулж асуулга тавьсан юм. Засгийн газрын тэргүүн энэхүү асуулгад хариу өгөх аж.

Ерөнхий сайд өнөөдрийн хувьд Сүхбаатар аймагт ажиллаж буй. Түүний орон нутагт хийж буй албан томилолт тус аймагт ажилласнаар дуусч байгаа тул оройдоо багтаж Улаанбаатарт ирэх аж.
Б.Туул
Холбоотой мэдээ