МХГ-аас 7 эмнэлгийн эрхийг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-23 12:24:40

НМХГ-аас эх барих эмэгтэйчүүд болон мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийсэн дүнг танилцууллаа.

Шалгалтад нийт 99 хувийн хэвшлийн эмнэлэг хамарчээ. Арьс гоо сайхан, мэс ажилбарын чиглэлийн 15, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84 эмнэлэг байгаагаас 48 эмнэлгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал илэрсэн байна. Эмнэлгийн гол зөрчил нь ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх ёстой шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг  байжээ. Дээрх зөрчлийг үндэслэн “Бүсгүй” “Энх-Од” “Happy family” “Зээ” “Арвин шүүдэр” “Ирээдүй” “Өнөр бүл”, эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоох шийдвэр гаргасан байна. 15 байгууллагад зургаан сая 612 мянган төгрөг, есөн албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ. НМХГ-аас эмчилгээний бус орчинтой байранд гоо заслын эмчилгээ хийж байгаа нь хавдар үүсэх, тархах эрсдэл өндөр байгааг  ард иргэдэд  санууллаа.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ