Япон, Европын Холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-02-07 15:43:02
ТОКИО./Синьхуа/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер нар Япон, Европын Холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах чиглэлд хүчин чармайлт тавихаар тохиролцов гэж мягмар гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Япон болон Герман улс чөлөөт худалдааны гэрээний ач холбогдлыг өндөр үнэлж байна” гэж Японы ерөнхий сайд хоёр талын уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Чөлөөт худалдааны гэрээ нь Япон болон Европын Холбооны гишүүн орнуудын хоорондын ирээдүйн арилжааны суурь байх болно хэмээн Германы төрийн тэргүүн Штайнмайер мэдэгджээ.
                                                                                                                                                        Н.Мишээл
Холбоотой мэдээ