Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад энэ сарын 21-25-нд айлчлахаар төлөвлөж байна.
Тус айлчлалын хүрээнд Гадаад Харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Японы гадаад худалдааны байгууллага /ЖЕТРО/-ын хамтарсан “Монгол-Японы бизнес форум”-ыг болон ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж буй. Форумын хүрээнд Монголын талаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, Японы талаас “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүн, анхаарах зүйлс”, “Монгол Улсын экспортын барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үзүүлэх дэмжлэг”, Худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга болно. Иймд бизнес форумд хамрагдан Япон Улсын бизнес эрхлэгч нартай уулзалт хийж, хамтрагчаа олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох үүднээс тус аялалд хамрагдах хүсэлтэй бизнес эрхлэгчдийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бүртгэж эхэлсэн аж.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал