Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-05 12:44:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. 

Тус намын бүлэг энэ сарын 11-нд  “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд судлаачдыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж найман багц болгож УИХ-ын гишүүн Д.Хянхярваад хүргүүлсэн байна. Уулзалтын үеэр нийслэлийн удирдлагууд  хуулийн төслийн ажлын хэсэг хэлэлцүүлгээс гарсан найман багц саналын долоон саналыг хуулийн төсөлд тусгаж, санал хураалгахад бэлэн болсон гэдгийг хэллээ. Уулзалтын үеэр Ардчилсан намын бүлгийн зүгээс нийслэлийн удирдлагуудын статус, хөрөнгө болоод дагуул хотын асуудлыг нягталж тодорхой болгох шаардлагатай байгааг дуулгалаа.

Холбоотой мэдээ