"Ингэний айрагны баяр" үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-02 14:33:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Ингэний айрагны баяр" үзэсгэлэн худалдаа  өнөөдөр эхэллээ. 
Сар шинийн өмнө иргэдийн сүү цагаан идээний хэрэглээг хангах, малчид үйлдвэрлэгчдээ дэмжих Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор "Ингэний айрагны баяр" арга хэмжээг уламжлал болгож энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж байна.
Үйлдвэрлэгчдийн бүдээгдэхүүнийг худалдан авагчийн гарт шууд хүргэх зорилготой уг арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн "Ингэний айрагны баяр" үзэсгэлэн худалдаанд Өмнөговь аймгийн 13 сумын 150 гаруй гаруй иргэд, аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа маргааш өндөрлөх юм. 
Тус "Ингэний айрагны баяр" -аар тэмээн поло, ингэ буурны үзэсгэлэн худалдаа болох байсан хэдий ч Өмнөговь аймгийн нутагт зээрээс шүлхий өвчин илэрсний улмаас мал, амьтан оролцсон уралдаан тэмцээнүүдийг хориглосон учир цуцлагдсан юм. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ