Сүм хийдүүдийн галын аюулгүй байдлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-01 16:36:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад галын аюулгүй байдлын шалгалт хийж байна. Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм.  Сүм хийдээр  үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулсан аюулгүй байдлыг ч хангахад анхаарна. Одоогоор нийслэлд  163  сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас  явуулж байгаа энэ шалгалт энэ хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ