Гурван суманд гарсан тэмээний өвчинд шуурхай арга хэмжээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өлгий, Наранбулаг, Завхан суманд тэмээ өвчилсөн гэх мэдээлэл тархаад байгаа ч мэргэжлийн байгууллагын зүгээс шуурхай арга хэмжээ авсан, ноцтой халдварт өвчин биш гэсэн хариултыг өгсөн юм.
“Дээрх сумдад тэмээний өвчин гарсан. Энэ хүрээнд өвчилсөн гэх тэмээнүүдэд шинжилгээ хийж, хоёр төрлийн антибиотик тариа хийсэн. Үхсэн тэмээ байхгүй” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Төмөр-Очир мэдээллээ.
Ийнхүү мэргэжлийн байгууллагаас гурван суманд гарсан тэмээний өвчинд шуурхай арга хэмжээ авч ажилласан, ноцтой хэмжээний халдварт өвчин биш гэдгийг хэлж байна. Увс аймгийн хувьд мялзангаас өөр ноцтой малын халдварт өвчин сүүлийн жилүүдэд гараагүй байна. Малын халдварт өвчний голомтот бүс нутагт ойрхон гэдэг утгаараа байнгын урьдчилсан сэргийлэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг ч мэргэжлийн хүмүүс онцолж байсан юм.

Б.Батхүү