АНУ-ын тусгай төлөөлөгч Сөүл болон Токиод айлчилна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 13:03:24
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслахын орлогч, Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жозеф Юн Солонгосын хойг дээрх нөхцөл байдлыг хэлэлцэхээр 2 дугаар сарын 1-6-нд Өмнөд Солонгос болон Япон улсад айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлэв.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Токио болон Сөүл хотод хийх айлчлалынхаа үеэр Ж.Юн Умард Солонгосын эргэн тойрон дахь асуудал болон хоёр талын харилцаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэхээр өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзах аж. Мөн тэрбээр Токио хотод болох Зүүн хойд Азийн тогтвортой байдлын асуудлаархи олон улсын семинарт оролцох аж.
 Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ