“Сар шинэ-Аюулгүй тээвэр” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-29 19:05:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас “Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран эхлүүлээд байна.
Баярын өдрүүдээр хот хоорондын замд зорчих хөдөлгөөн ихэсдэг учраас хүн тээвэрлэлтийн зөвшөөрөлгүй хийж байгаа тохиолдлыг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох, ард иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах зорилгоор хяналт шалгалтыг тавиад байгаа юм. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байна. Аян хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад өнгөрсөн оны байдлаар улсын чанартай авто замд 19 ноцтой осол гарч, 25 хүн амь үрэгдсэн байна.
Б.Батчимэг    
Холбоотой мэдээ