АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн шийдвэр мөрдөгдөж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2018-01-27 15:16:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаас АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан.

Уг шийдвэр хил гааль дээр болон татварын орчинд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Мөн хуралдаанаас евро стандарттай АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшинд тогтоосон Онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гарсан. Иймд АИ95, АИ98 автобензин, дизелийн түлшнээс татвар авах журам хэвээр мөрдөгдөж байна.

Тус шийдвэр гарсантай холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, "А80, АИ92 автобензинд ногдох Онцгой албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр улсын төсвөөс 68 тэрбум төгрөгийн орлого дутна. Үүнийг төсөв тодотгохгүйгээр, бусад орлогын нөхөлтөөр гаргаж авахаар тооцсон" хэмээн мэдээлсэн юм.
Б.Туул
Холбоотой мэдээ