Баянмонгол жазз найрал хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-20 17:07:46

Улсын Филармони нь Монгол улсын Засгийн газар, БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг II” үндэсний хөтөлбөр, бүх нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

 Энэхүү зорилтот төсөл нь хүн төрөлхтний соёлын үнэт өв дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээр урын сангаа баяжуулан урлагийн бүтээл туурвиж, нийслэл хотын үзэгч сонсогчид, олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, дуучдын нийт 7 концерт тоглох юм.

Баянмонгол жазз найрал хөгжмийн дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүд, монгол уран бүтээлийг жазз найруулгад хөрвүүлэн бичсэн бүтээлүүдийг тоглох “CITY SWING” тоглолт өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд болно.

Баянмонгол жазз найрал хөгжмийн хувьд шинэ залуу хөгжимчид мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ