“Элэг нэгтэн” кино Олон улсын наадмаас шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-20 16:52:55

Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” Олон улсын кино наадмаас “ДОЗ ПЛАС” энтертайнментын “Элэг нэгтэн” уран сайхны кино шагнал хүртжээ.

Тус наадамд 21 орны кино уран бүтээлчид өрсөлджээ. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэрбээр, “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол жинхэнэ бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай” хэмээжээ.

“ДОЗ ПЛАС” энтертайнмент нь Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, эх орноо гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа уран бүтээлчид билээ. “Элэг нэгтэн” бүтээлд нь 2013 оны Канны Олон улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тоглосон юм.

Ж.Болор
 

Холбоотой мэдээ