4000 гаруй га талбайн ургац алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:45:31

Булган аймаг өнгөрсөн хавар 37585 га талбайд ургац тариалснаас 32283 га талбайн ургацыг хураан авчээ. 4122 га талбайн ургацыг алдсан байна.

Аймгийн хэмжээнд 27302 тн буудай, 1635 тн хоёрдогч үр тариа, 1038 тн арвай, 18,9 тн бог будаа, 2138 тн хүнсний ногоо, 378 тн малын тэжээл, 17,9 тн жимс жимсгэнэ хураан авчээ. Нийт 35331 га талбайд уринш бэлтгэлээ. 2020 тн үр нөөцөлсөн байна. Хэдий өмнөх жилүүдийхээс бага ургац хураасан боловч аймгийн хэмжээнд хүрэлцээтэй гэсэн мэдээллийг Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн өглөө.

П.Батням

Холбоотой мэдээ