АН 16 Бодлогын зөвлөл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-26 08:58:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам 16 Бодлогын зөвлөл байгуулж, дарга нараа сонгож үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Бодлогын зөвлөлүүд нь Уул уурхай, Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн бодлого, Батлан хамгаалах, Зам тээвэр гэх зэрэг чиглэлтэй, "сүүдрийн" Засгийн газартай ижил төстэй зарчмаар ажиллана гэж тус намаас мэдээлж байна. Мөн Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонгосон бөгөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр батламж гардуулах юм. Мөн Бодлогын зөвлөлүүд нь цаашид хэрхэн ажиллах талаар нээлттэй мэдээлэл хийхээр болжээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ