Ц.Нямдорж: Татварын нэмэгдэл бол дампуурлаас гарах шийдвэр байсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой албан бичиг алга болсон гэх мэдээлэл байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой баримт бичиг байдаггүй юм. Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэнэт оруулсан байдаг. Хэлэлцсэн протколь нь байгаа. Үүний дараа буюу мөн сарын 28-ны өдөр Сангийн сайд тушаал гаргаад Эрдэнэтийн 49 хувийн ТУЗ-ийг өөрчилсөн. Тэгээд л дараагийн хуйвалдаанаа хийгээд явчихсан байдаг юм. УИХ-ын ажлын хэсэгт төвлөрсөн баримт бичиг хангалттай бий шүү.
-Хүн амын орлогын албан татвар болон бусад татварыг нэмсэн асуудлаар та ямар байр, суурьтай байгаа вэ?
-2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулах үед ганцхан асуудал ярьж байсан. Тодруулбал, энэ улс орон санхүүгийн дампуурал зарлах уу гэдэг асуудал. Яаралтай төлөх өртэй, Монгол банк нь нөөцгүй гэх мэт маш олон хүндрэлтэй асуудалтай байсан. Үүнээс үүдэн ОУВС-тай хамтрахаас өөр замгүй болсон. Ингээд ОУВС-тай хамтран ажиллах ажлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдсэн шүү дээ. Манай улс ОУВС-тай гурав дахь удаагаа хамтарч байна. Энэ удаад өмнөх хоёроосоо хүнд нөхцөлтэйгээр хамтарч байгаа юм. Татварын нэмэгдлийн хувьд дампуурлаас холдох гэж гаргасан шийдвэр. Ямартаа ч одоо санхүүгийн хямралаас холдож чадсан. Монголбанкинд нөөц байна. Мөн төсвийн орлогоо төлөвлөж байсан хэмжээндээ төвлөрүүлж чадлаа. Өмнө нь улсаараа аж, ахуй нэгж банктайгаа дампуурах уу эсвэл зарим нэг хүнд шийдвэрийг гаргаад хүндхэн байдлаас гарахуу гэдэг л сонголт тулгарсан. Явцын дунд зарим нэг асуудлаар харилцан ярилцаж зарим чангахан нөхцлөөр ярилцах бололцоо гарах болов уу.
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Та энэ талаар ямар байр, сууртай байна вэ?
-Би Ерөнхийлөгчтэй таарахгүй байгаа хүн дээ. Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ давсан үйлдлийг дандаа гаргадаг. Уг нь үндэсний эв нэгдлийг хангана гэж тэр суудалд сууж байгаа хүн шүү дээ. УИХ-ыг тараахын тулд жагсана гэж хүн яривал "Тайван байцгаа" гээд хэлээд сууж байх ёстой хүн. Гэтэл өөрөө УИХ-ыг тараана гэж ярих юм. Хэрхэвч байж болохгүй асуудал. Улс төрийн нам нь УИХ-ыг тараах асуудлыг ярьдаг л юм байгаа биз. Ерөнхийлөгч бол ярьж болохгүй. Парламентын засаглалыг сайжруулах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж манай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьдаг хүн сүүлийн үед гараад ирлээ. Ер нь бол Ерөнхийлөгч өөрөө ийм засаглалыг бий болгох гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Харин парламент нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байвал болно.
-Таныг 300 саяын үнэтэй машин унадаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд ярьж байна. Тэр тоноглосон машин таных мөн үү?
-Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна.
-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад дарга нар тансаглаж болохгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Ялангуяа таныг үнэтэй машин унаж байгаад иргэд гайхаж хүлээж авч байна?
-Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна. Манай яам бүх албан газартаа аудитын шалгалт хийсэн. Аудитын шалгалтаар үргүй зардал гаргасан ажил илрээгүй. Гэхдээ бид алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах үүднээс ажил хийнэ. Янз бүрийн шүүмжлэл хэлэх шаардлагагүй.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ