Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АНУ-д ойролцоогоор 2,4 сая ажлын байр бий болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 12:49:18
ВАШИНГТОН. /ТАСС/. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш АНУ-д ойролцоогоор 2,4 сая гаруй ажлын байр бий болжээ. Энэ тухай Д.Трамп Америкийн хотуудын дарга нартай уулзах үеэрээ өөрөө мэдэгдсэн байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Сонгуулиас хойш бид 2,4 сая гаруй ажлын байр бий болгожээ. Мөн хөрөнгийн бирж дээрх зах зээлийн үнэлгээ 8 их наяд ам.доллароор өссөн байна. Америк ажилчин хүнээр бахархах сэтгэл болон америкийн мөрөөдөлд итгэх итгэлийг манай засаг захиргаа сэргээж байна. Түүнчлэн бид доройтон муудаж буй дэд бүтцээ сэргээхээр ажиллаж байна” гэжээ. Мөн тэрбээр Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдыг АНУ-д хөрөнгө оруулахыг уриална хэмээн мэдэгдсэн байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ