АНУ-ын өдөөн хатгалгыг сөрөн зогсохыг солонгосчуудад уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 11:34:41
ТОКИО. /ТАСС/. Солонгосын хойгт аюултай гал өдөөж, гамшиг дуудаж, цөмийн дайнд турхирч буй АНУ-ын үйлдэлд саад учруулж, энх тайвныг хамгаалахад хүчээ нэгтгэхийг эх орондоо амьдарч буй болон хилийн чанадад байгаа бүх солонгосчуудад хандан Умард Солонгос уриалсан тухай тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
 
Өчигдөр болсон Умард Солонгосын Засгийн газар, улс төрийн намууд болон байгууллагуудын нэгдсэн хурал дээр бүх солонгосчуудад хандан гаргасан мэдэгдэлд “Үндэсний аюулгүй байдлыг хангаж, газар нутагтаа энх амгалан байдлыг тогтоохын тулд бат бөх хэрэм, бамбай болж хамтран тэмцэхийг эх орон нэгтнүүддээ уриалж байна. Умард Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөр болон түүний хүрээнд нэгэнт хүрсэн үр дүнд хорсолтойгоор өө сэв эрэх оролдлогыг таслан зогсоох хэрэгтэй. Энэ нь хоёр Солонгосын харилцаа сайжирахад саад болохгүй” гэж тэмдэглэжээ. 
 
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ