Тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-25 11:16:55
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Чулуут багийн нутагт буй Чингэс хааны төрт их улсын есөн хөхөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэгийг тахиж байсан Сүлдэнэ хөх  овоо орчмын газар нутагт АМГ-аас уул уурхайн  компанид хайгуулын  тусгай зөвшөөрөл олгожээ.
Мөн энэ хайрхан нь нутгийн ард иргэдийн үе дамжиж тахиж шүтэж ирсэн уул овоо аж. Тиймээс орон  нутгаас түүх дурсгалын томоохон өв болсон тахилгатай хайрханаа авч үлдэх, говийн байгаль орчин, эко системийг хамгаалах зорилгоор Сүлдэнэ хөх овоо орчмын газар нутагт олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар аймаг сумын хэмжээнд санал боловсруулж холбогдох газарт нь хүргүүлсэн талаар сумын Засаг дарга Н.Энхбаяр ярив.
Мөн ард иргэдийн тахиж шүтэж ирсэн Хутаг-Уул орчмын газар нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байсныг салбарын яам, УИХ-ын түвшинд санал хүргүүлж  зөвшөөрлийг нь цуцлуулсан аж.
Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хайгуулын болон ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ