Хатанбулаг сум мал сүргийнхээ тоогоор тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНГЦАМЭ/. Улирч одсон 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймгийн хамгийн олон малтай сумаар Хатанбулаг сум шалгарсныг аймгийн Статистикийн хэлтэс онцолсон байна.
Тус сум нийт 228394 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үхэр, тэмээ, ямаан сүргийнхээ тоогоор мөн л аймагтаа тэргүүлсэн аж. Мөн газар нутгийнхаа хэмжээгээр ч аймагтаа тэргүүлдэг байна.
Харин удаах байрт 186188 толгой мал тоолуулснаас гадна хамгийн их буюу 14828 толгой адуу, 96931 хонь өсгөсөн Дэлгэрэх сум жагссан бол гутгаар байрт 174714 малтай Даланжаргалан, 167214 малтай Иххэт,164780 малтай Сайхандулаан сум тус тус шалгарчээ.
Дашрамд дурдахад тус аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нэг сая 752 мянга, 900 толгой мал тоолуулж байсан бол 2017 оны жилийн эцэст хоёр сая, нэг мянга 600 толгой мал тоолуулж мал сүргээ 300 гаруй толгойгоор өсгөсөн юм.

Х.Эрдэнэбулган