Сургууль, цэцэрлэгүүдийг олон нийтийн ажил зохиохыг хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-21 15:19:12
Дорнод /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 22-ноос эхлэн хичээллэнэ. Гэхдээ Дорнод аймгийн хувьд томуугийн тархалт төдийлөн буурахгүй байгаа учир ирэх сарыг дуустал сургууль, цэцэрлэгүүдийг олон нийтийн ажил зохиохгүй байхыг анхааруулж, хэт бөөгнөрөл үүсгэхийг хязгаарлалаа.
Сурагчдын амралт дундаа ороод байсан ч Чойбалсан хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт ихэсч, амбулаторийн нийт үзлэгийн 18.1 хувьд хүрээд байсан юм. Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар цэцэрлэгүүдийг энэ сарын 19-ныг дуустал түр хугацаагаар хааснаар өвчлөл буурчээ.
Тус аймгийн ЭМГ-аас хийсэн томуугийн тандалтын судалгаагаар томуу, томуу төст өвчний гаралт амбулаторийн үзлэгийн 8,4 хувь хүртэл буурсан ч сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлмэгц дахин ихсэх магадлалтай гэв. Тиймээс сургууль, цэцэрлэгүүдийг хичээлээс гадуурх төвлөрсөн ажил зохиохыг хязгаарласан байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ