"Битлз" хамтлаг болон Английн хатан хааны ордныг мөсөөр урлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-01-20 15:46:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Элчин сайдын яамны захиалгаар Сүхбаатарын талбайн автомашины зогсоолын зүүн хойно  английн алдарт Битлз хамтлагийн дөрвөл болон английн хатан хааны ордныг  Ц.Батмөнх тэргүүтэй уран гарт залуус гоёмсгоор бүтээжээ.

Эдгээр залуус ОХУ болон БНХАУ-д болдог өвлийн мөсөн урлалын хотхоны олон уралдаанд амжилттай оролцсон туршлагатай юм байна.  Мөн урлаач залуус Сэлбийн голын явган гүүр буюу Скай их дэлгүүрийн баруун талын мөсөн урлалыг хийжээ. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ