Дундговь аймгийн нутагт 10 гаруй аймгийн 436 мянган мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 17:14:55
Дундговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн жил зуншлага харьцангуй сайн, намар урт үргэлжилсэн Дундговь аймгийн нутагт гадны 11 аймгийн 62 сумын 425 өрхийн 436 мянган мал өвөлжиж байгаа юм. Тус аймгийн 14 сумын нутагт орж ирсэн эдгээр оторчдод нутгийнхан “Хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ” гэсэн зарчмаар хандаж мал сүрэг нь ч цариг таргатай, хорогдолгүй өвлийн дунд сарыг үдэж байна.
Гэлээ ч  нутаг уснаасаа алс хол яваа оторчдод орон нутгаас нь үзүүлэх төрийн үйлчилгээ үгүйлэгдэж, хүн амын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ тэдэнд хүрэхгүй, хүнсний болон ахуйн өргөн хэрэглээний бар
ааны хангалт, худалдаа ирэхгүй, Төв аймгийн хоёр штабыг эс тооцвол бусад арван аймаг отрын штаб байгуулаагүйд отрын малчид сэтгэл дундуур байна. Тэр ч бүү хэл малын гоц халдварт өвчин отрын бүс нутагт гарснаас зарим оторчны малд энэ өвчний шинж тэмдэг илэрсэн мэдээлэл ирж эхэллээ. Энэ талаар анхаарч арга хэмжээ авахыг дээрх аймгуудын удирдлагад Дундговь аймгийн Засаг дарга  О.Бат-Эрдэнэ удаа дараа мэдэгдсэн ч одоогоор ямар ч өөрчлөлт гараагүй байна.
 
С.Пүрэвсүрэн
 
Холбоотой мэдээ