Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-17 12:47:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг асуудлыг дэгийн дагуу хаалттай горимоор хэлэлцдэг. Иймээс тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 
Б.Туул
Холбоотой мэдээ