Архангай аймаг хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-17 11:44:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын хил залгаа орших Булган аймгийн Рашаант суманд нэгдүгээр сарын 11-ний өдөр үхрийн О хэвшлийн гоц халдварт шүлхий өвчин гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс дахин хуралдаж шүлхий өвчнийг өөрийн нутаг дэвсгэрт оруулахгүй байх тал дээр шуурхай арга хэмжээ авч хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Өлзийт, Өгийнуурын зааг Майхан толгой, Хашаат сумын зааг дээр тус тус байнгын постыг, Элсэн тасархай дээр явуулын постыг ажиллуулж эхлээд байна. Мөн шүлхий өвчин гарсан нутаг дэвсгэрийн ойр орчимд ариутгал халдваргүйжүүлэлт хийх бодис, тэнд ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, хувцас хэрэглэл, шатахууны зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ