Хоёр жилийн хугацаанд 1700 км зам барьж, засч тохижуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 10:24:14
БАКУ /ТРЭНД/. Азербайжан улс 2016-2017 онд 1700 км автозам барьж, засч тохижуулсан талаар тус улсын авто замын удирдах газрын дарга Салеха Мамедова мэдэгдсэнийг “Республика” сонин мэдээлжээ.

Мөн энэ хугацаанд нийтийн хэрэглээний автозам болон Азербайжан улсын нийслэл Баку хотын авто замуудад нийт 26 гүүр, 8 явган хүний гарц шинээр барьжээ. Азербайжан улс 2004-2018 оны хугацаанд 15000 км авто замыг барьсан байна.  Энэ нь тун сайн үзүүлэлт юм гэж тус сонинд мэдээлжээ.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ