"Супер цагдаа-2018” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-16 12:44:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Супер цагдаа-2018” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 
Тус аймгийн Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан цугларалт, сургалтын хүрээнд “Супер цагдаа-2018” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шалгарсан алба хаагчдыг шагнаж урамшуулав.
Тэмцээний тэргүүн байранд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Ширнэн шалгарч албан хаагчдаа ур чадвараараа манлайлсан байна. Уг тэмцээний дэд байранд Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбат, 3-р байранд Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Төрболд нар шалгарлаа. Тэмцээний удирдамж ёсоор хэсгийн цагдаа нараас шалгарсан Баяндалай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбатад ажил албаа гүйцэтгэхдээ унах фургон машин өглөө.
 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ