Орон нутгийн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 09:00:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, харилцан туршлага солилцох зорилгоор Чингэлтэй дүүргийн дөрвөн хороо Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр, Дэлгэрхаан, Наран, Жавхлант багтай хамтран ажиллах болжээ.

Энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэг болон Баян-Овоо сумын ЗДТГ хамтран “Түншлэл” үйл ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй өнөөгийн байдал, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортыг дэмжин ажиллаж буй туршлага, хэрэгжүүлж буй төслүүдийн  талаар Баян-Овоо сумын иргэд, удирдлагуудад мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон байна. Мөн Чингэлтэй дүүргийн эмч, мэргэжилтнүүд Баян-Овоо сумын 350 иргэнд уламжлалт эмчилгээ, дотрын үзлэг, зүрхний дүрс оношилгоо зэрэг үйлчилгээ үзүүлжээ.

Цаашид боловсрол, соёл урлаг, хууль зүйн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ