Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-15 16:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Жил бүр уламлжлан болгон зохион байгуулдаг  “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018”зөвлөлгөөн  гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө. Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 90 гаруй удирдах ажилтан хамрагдан "Онцгой байдлын байгууллага 2018 онд, гамшгийн эрсдлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилт"-ыг дэвшүүлэхээр чиг үүргээ тодорхойлсон байна. Зөвлөлгөөнийг хааж  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийт удирдах ажилтнуудад хандан үүрэг өглөө. Гамшгийн эрсдлийн удирдлагын тогтолцоог орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, нэвтрүүлэхэд онцгой анхаарах,Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулах, төлөвлөгөө батлуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлээр аймаг, орон нутгийн Засаг даргад дэмжлэг үзүүлэх, Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ”-г Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги 2017-2030-ын хэрэгжилтийг хангах, нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн эрсдлийг үнэлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, 2018 оны 07 дугаар сард Азийн сайд нарын хурал Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг шат шатандаа анхаарч, төлөвлөж ажиллах, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Засаг захиргааны нэгж бүрт гамшгаас хамгаалах асуудал хариуцсан сайн дурын бүлэг, хэсэг байгуулах, орон нутгийн дэмжлэгээр хөрөнгө оруулалт, техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, олон улсын стандартыг анги, салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлж буй тул засвар, үйлчилгээ хийх болон Олон улсын төсөл хөтөлбөрөөс дэмжлэг авах чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллаж мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, иргэд олон нийт рүү чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын үр нөлөөг дээшлүүлэхийг ОБЕГ-ын дарга онцлон анхаарууллаа. 


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ