Элсэн тасархай, Орхоны хөндийн гүүрэн дээр камер суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:25:01

Камеруудын үр дүн эхнээсээ гарч ийм төхөөрөмж суурилуулсан орчны гэмт хэргийн гаралт буурч, гарсан гэмт хэргүүд түүний тусламжтайгаар илэрч байгааг аймгийн цагдаагийн газрын дарга Я.Ганбат онцоллоо.

Эрдэнэбулган сумын ИТХ-ын тэргүүлэгчид, ЗДТГ-аас орон байрны хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг камержуулах аянг зохион байгуулж байгаа юм.

Одоогоор 80 гаруй ААН, албан байгууллага камертай болжээ. Хэдхэн хоногийн өмнө барилгачин Д.Батсүх, Батномгон дэлгүүрийн өмнөөс алдсан мотоциклоо камерын ачаар олж авснаа хэлж байсан. Аймгийн удирдлага ч энэ  байдлыг ойлгож, мал болон модны хулгайтай тэмцэх зорилгоор Архангай аймгийн  Хашаат, Батцэнгэл, Өлзийт сумын нутаг Элсэн тасархай, хоёр Тамирын бэлчир, Орхоны хөндийн гүүрэн дээр камер байршуулжээ.

                  Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ