Нийтийн тээврийн унаа "Шинэ Мөрөн" төв хүрдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-12 10:50:53
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн суманд "Шинэ Мөрөн" худалдааны төв ашиглалтад орж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн шугаманд өөрчлөлт орж бүх нийтийн тээвэр худалдааны төв хүрдэг боллоо. Энэ нь алслагдсан багийн иргэд унаа дамжихгүй нэг автобусаар шинэ зах хүрэх боломж  бүрджээ.
Өнөөдрийн байдлаар иргэд өөрсдийн лангуугаа засаж, бараагаа татаж байршуулж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилж эхэлнэ. Тус төвд 400 орчим иргэн үйлчилгээ эрхлэхээр гэрээ хийсэн байна. Худалдааны төв өвлийн улирал өглөөний 10-19 цаг хүртэл зуны улиралд 9-19 цаг хүртэл ажиллаж мягмар гарагт амарч байх ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ