“Халуун сэтгэл” аян амжилттай хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:48:03

Завханы Музейгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрсдийн нөөц бололцоогоо дээшлүүлэн, тэдэнд сурч боловсрох тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэх зорилго бүхий  хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Япон улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, “Халуун сэтгэл”  клубын ахан дүүс, Завхан аймгийн музейн хамт олон хамтран сургалт зохион байгууллаа. “Халуун сэтгэл” аяны хүрээнд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болох 50 багц бэлэг Японоос ирснийг гардуулан өгчээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “Шагайн наадгай”, “Юмханаар юм хийх” сургалтыг зохион байгууллаа. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ