Нүдний удамшлын өвчний генийн эмчилгээний аргыг боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-11 18:35:56
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Нүдний удамшлын өвчнийг генийн эмчилгээгээр анагаах аргыг АНУ-ын Эм болон хүнсний чанарын газар сайшаан баталжээ. Гэсэн хэдий ч уг эмчилгээг хийх үнэ өртөг нь тун өндөр буюу 850 мянган ам.доллар байх аж.
 
Нүдний удамшлын өвчинг эмчлэх “Люкстурн” хэмээх шинэ аргыг Филадельфи хотод төвтэй “Spark Therapeutics” компани боловсруулан гаргажээ. Эмчилгээний аргыг Амавроз Лебера өвчнөөр шаналж буй хүмүүст зориулжээ. "RPE65" генд өөрчлөлт орсны улмаас энэ өвчин үүсдэг бөгөөд энэ үед нүдний торлог бүрхэвчийн ажиллагаанд шаардагдах уураг боловсруулагддаггүй аж. Хагалгаа 45 минут үргэлжлэх бөгөөд өвчтөний нүд рүү уусмал шахдаг байна. Энэ аргыг бүх өвчтөнд хэрэглэх боломжгүй хэдий ч өвчтөнд эмчилгээ хийснээс хойш ойролцоогоор сарын дараанаас нүдний хараа нь сайжирч эхэлдэг нь судалгааны дүнд нотлогджээ.

Э. Аянзаяа 

Холбоотой мэдээ