Газар өмчлөлтэй холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 15:10:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар өмчлөх, ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий НИТХ, шийдвэр гаргагчид болон иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг энэ сарын 22-нд Соёлын төв өргөөнд болно.

НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг өнгөрсөн сарын 25-наас эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүлээн авч байгаа юм. Одоогоор газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч, газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажиллагаа энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Дараагаар нь иргэдийн ирүүлсэн санал хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэх боломж, нөхцлийн талаар нийслэлийн удирдлагууд, иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ