АН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
	
Тодруулбал, АН-ын бүлэг "Эзэн Чингис" хаан"-ы танхимд хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг "Их жанжин Д.Сүхбаатар"-ын нэрэмжит танхимд хуралдаж байна.
	
Тус бүлэг энэ 7 хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хууль тогтоолын төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байна. Харин АН-ын бүлгийн хувьд өнөөдөртөө ямар нэг мэдээлэл хийхгүй нь.
Тодруулбал, АН-ын бүлэг "Эзэн Чингис" хаан"-ы танхимд хуралдаж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг "Их жанжин Д.Сүхбаатар"-ын нэрэмжит танхимд хуралдаж байна.
Тус бүлэг энэ 7 хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хууль тогтоолын төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байна. Харин АН-ын бүлгийн хувьд өнөөдөртөө ямар нэг мэдээлэл хийхгүй нь.
	Б.Туул
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    