Байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-04 14:31:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын зарим байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдана.

Дэгийн дагуу бол долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагт байнгын хороод хуралддаг. Өнөөдрийн хувьд чуулганы хуралдааныг үдээс өмнө хуралдуулж, үдээс хойш байнгын хороодыг хуралдуулахаар зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах нь. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн оны отгон чуулганы хуралдааны үеэр агаарын бохирдлыг бууруулах асуудлыг судлах тусгай ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахаар болсноо мэдэгдсэн. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажиллаж байгаа юм.
Б.Туул
Холбоотой мэдээ