Увс нуурын давсыг савлан худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-04 14:30:49
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Эко талст Эрдэнэ” хувьцаат компани Увс нуурын давсыг 500 гр болон 1 кг-аар савлан худалдаанд гаргаж эхэлсэн байна.
“Эко давс” нэртэй уг бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулалт сайтай байгаа аж. Ямар нэгэн химийн бодис ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох “Эко давс”-ыг Улаанбаатар хот болон бусад аймаг, цаашлаад гадагшаа экспортод гаргах хүсэлтэй байгаагаа үйлдвэрлэгчид нь хэлж байв.
Увс аймаг давсны ордууд ихтэй бөгөөд хувь иргэд болон компаниуд олборлолт байнга хийдэг юм. 
Б.Батхүү
Холбоотой мэдээ