Х.Роухани: Эсэргүүцлийн жагсаал ойрын хугацаанд зогсоно гэж найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕГЕРАН. /Анадолу/. Иран улсад дэгдээд буй мөргөлдөөн ойрын өдрүүдэд зогсоно гэдэгт найдаж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани илэрхийлжээ.
“Анадолу” агентлагийн мэдээлснээр, Х.Роухани өчигдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа ийн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Х.Роухани хэлэхдээ “Нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд бид шаардлагатай алхмуудыг хийж байна” гэжээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тус улсын зүүн хойд нутгийн Машхад хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Улмаар энэ жагсаал нь тус улсыг бүхэлд нь хамарсан жагсаал цуглаан болж өргөжиж, сүүлдээ “хүчирхийлэл” болж хувираад байна.
Өнгөрсөн ням гарагт тус улсын гурван хотод жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн мөргөлдөх үеэр 11 иргэн амь үрэгдсэн аж. Тэгвэл уржигдар болсон жагсаалын үеэр жагсагчдын нэг нь нэг цагдааг буудан хөнөөснөөр тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 23 болж нэмэгдээд байна. Өмнө нь хоёр жагсагч амиа алдаад байсан юм. Мөн 700 гаруй жагсагчийг тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлаад байгаа аж.
Энэ баривчлагдсан хүмүүсийг хатуу шийтгэвэл Иран улсын Засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэг эрс шүүмжилж магадгүй.

Г.Доржханд