Зочид буудлуудыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-28 11:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шинэ жил угтсан ёслол болон хүчирхийлийн эсрэг гэмт хэргээс сэргийлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн газраас хяналт шалгалтын  байгууллагуудтай хамтран  зочид буудлуудад байнгын шалгалт хийж байна.
Хяналт, шалгалтаар 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаж зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр 115 мэдэгдэл, шаардлага өгчээ. Мөн "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль" зөрчсөн зочид буудал 8, дэн буудал 20, нийт 28 газрыг 4,450,000 төгрөгөөр торгож 119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураасан байна. Цаашид зочид буудал, дэн буудлуудад хийх хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж НЦГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ