Цаг агаар эрс хүйтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:51:46

Сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймгийн нийт нутгаар цас орж, зарим газраа цасан шуурга шууран эрс хүйтэрлээ. Үүнээс болж орон нутгийн замуудад халтиргаа гулгаа ихсээд байгаа аж.

Мөн Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн замын гадаргуу мөсөн бүрхүүл тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа талаар албаныхан мэдээллээ. Цаг агаарын нөхцөл байдал ойрын үеүдэд улам чангарах төлөвтэй байгаа тул Хот хооронд зорчигчид болон автотээврийн жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг аймгийн Авто тээврийн газар, Замын Цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Нийт жолооч нарыг автомашины аюулгүй байдалд онцгой анхаарч, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ