АНУ Умард Солонгост цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-21 12:07:22
ЛОНДОН. /ТАСС/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор тус улсад цохилт өгөх төлөвлөгөөг АНУ боловсруулж байна хэмээн “The Daily Telegraph”  сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн саруудад Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх бэлтгэлээ Цагаан ордон базааж байгаа аж. Пхеньяныг ээлжит пуужингийн туршилтаа хийхээс нь өмнө пуужин хөөргөх талбай болон зэвсгийн агуулахыг нь устгахаар АНУ төлөвлөж байна.   

АНУ-ын Аюулгүй байдлын албанд ажиллаж байсан нэгэн хүн хэлэхдээ “АНУ хоосон сүрдүүлээгүй гэдгээ харуулахын тулд Умард Солонгост цохилт өгөх хувилбаруудыг боловсруулж байна” гэжээ.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ