“Орших уу, эс орших уу?” театрчилсан шоу үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-18 16:37:33

Театрын урлагт хайртай, жүжиглэх сонирхолтой жүжигчин болох хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг “To be or not be” буюу “Орших уу, Эс орших уу?” театрчилсан шоу төсөл 5 дахь жилдээ хэрэгжих гэж байна.

Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдээсээ илүү өргөн цар хүрээ, шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдэд хүрнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Тус шоуг Утга зохиолын нэрт төлөөлөгч Ч.Лодойдамбын нэрэмжит болгон зохион байгуулж зохиолчийн хэзээ ч хуучиршгүй сонгодог уран бүтээлүүдийг оролцогч залуус  дэлгэцнээ амьдруулах юм.

Энэхүү шоуны төслийн нэгдүгээр шатны эхний дугаар өнөө орой 21:20 минутаас үзэгчдийн хүртээл болно.  

Ж.Болор

Холбоотой мэдээ