НҮБ Умард Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолыг 13 дахь жилдээ батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-20 08:58:35
НЬЮ-ЙОРК. /Ёнхап/. Умард Солонгост хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн агуулга бүхий тогтоолыг төслийг НҮБ 13 дахь жилдээ баталжээ.

Мягмар гарагт буюу өчигдөр баталсан уг тогтоолд “Эрүүдэн шүүх, хүчирхийлэх, олон нийтийн өмнө цаазаар авах, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаа “нэн даруй зогсоох”-ыг олон улсын хамтын нийгэмлэг Пхеньянаас шаардаж байна” гэжээ. НҮБ Умард Солонгосын хүний эрхийн асуудлаарх тогтоолыг 2005 оноос хойш жил алгасалгүй баталсаар ирсэн юм.

Мөн Умард Солонгосын удирдагчдыг Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд өгөхийг НҮБ-ын гишүүн улс орнууд Аюулгүйн Зөвлөлд уг тогтоолоор дамжуулан уриалсан байна.

Харин уг тогтоолыг “БНАСАУ-ын дэглэмийг нураах гэсэн АНУ тэргүүтэй улс орнуудын увайгүй явуулга” гэж Умард Солонгос тодорхойлсоор иржээ.

Энэхүү тогтоолын төслийг Европын Холбооны гишүүн улс орнууд, Япон болон Өмнөд Солонгос зэрэг 60 орчим улс орны төлөөлөгчид боловсруулан өргөн барьсан аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ