Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкны тухай хуульд, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн болон Захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хэлэлцэв. Энэ үеэр Төв банкны хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаахыг гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж буй эсэхээр ажлын хэсгээс тодруулга авсан. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооноос төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…татан буулгахад хүргэхээргүй…” гэснийг “… татан буулгах нөхцөл бүрдээгүй…” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “… хяналт шалгалт, албадлагын арга хэмжээнд …” гэснийг “…хуульд заасан хяналт шалгалт, банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээнд …” гэж, тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзэж, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн найруулгыг өөрчлөхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан “Монголбанк баталсан актаа ямар ч субьектээр хянуулахгүй боломж, нөхцөл рүү явж байна. Шүүх ч тэр, Хууль зүй, дотоод хэргийн яам ч мөн адил. Нийтээр дагаж мөрдөх болон тусгайлсан субьектийн эрхийг хөндсөн тохиолдолд эдний актыг хэн ч хүчингүй болгох нөхцөл бүрдэх гээд байна” хэмээгээд энэ зохицуулалтын үндэслэлийн талаар лавлав.
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат "Төв банкнаас захиргааны хэм хэмжээ тогтоосон эрхийг актыг гаргадаг. Өнөөдрийн нөхцөлд энэ төрлийн зарим акт Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын бүртгэлд бүртгүүлэхээр хянагдаж байна. Төв банкнаас гадагшаа чиглэсэн захиргааны хэм хэмжээ тогтоож буй нийтлэг акт гаргасныг салбарын яам буюу Засгийн газар нь хянаж байгаа нь Төв банкны бие даасан, хараат бус байдал алдагдаад байгаагийн нэг хэлбэр гэдэг зөвлөмжийг ОУВС-аас өгсөн. Энэ зөвлөмжид үндэслэн төслийг боловсруулсан" хэмээн тайлбарлав.
Хэлэлцэж буй төслийг дэмжихгүй байгаагаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар илэрхийллээ. Ингээд дээрх нэр бүхий гишүүдийн гаргасан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй тул төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 86.6 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.