С.Батсайхан: Дэлхийд нэвтэрсэн дэвшилтэт технологийн тусламжтайгаар хүүхдийг эрсдлээс хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, учирч болох аюулаас хамгаалах үндсэн зорилготой хүүхэд хамгаалал болон хүүхэд хөгжлийн “Цахлай” төслийн өнгөрөгч 11 дүгээр сарын 27-нд нээлтээ хийсэн. Тэгвэл уг төслийн хүрээнд хүүхдийг цахим болон биет халдлагаас хэрхэн сэргийлж, хамгаалах боломжтой талаар "Цахлай" төслийн удирдагч С.Батсайхантай ярилцсан юм.
-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл ар араасаа гарах болж, олон хүүхэд хохирогч болж байна. Энэ үед хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх гэж буй нь сонирхолт татаж байна. Төслийнхөө талаар товч танилцуулаач?
-"Цахлай" төсөл нь хүүхэд хамгааллын болон хөгжлийн чиглэлд хэрэгжих юм. Хамгааллын чиглэлийн тухайд, хүүхдийн байршил тогтоох систем болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тал дээр технологийн шийдлийг нэвтрүүлэх юм. үндсэн зорилготой. Харин хөгжлийн чиглэлд, хүүхэд залуусыг тэнцвэртэй үнэн зөв, хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах үүднээс http://tsakhlai.mn сайтыг нээн ажиллуулж байгаагаас гадна цаашид гар зургийн уралдаан, гэрэл зургийн уралдаан, сагсан бөмбөгийн тэмцээн, нийгмийн олимпиад гэх мэт тэмцээн уралдаануудыг цаашид зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
-Хүүхэд хамгааллын чиглэлд хэрхэн хэрэгжих талаар илүү тодруулахгүй юу?
-Төслийн гол зорилго нь хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, цахим орчин дахь гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх юм. Нийгмийн цочроосон гэмт хэргүүдийн дийлэнх нь цахим орчноор дамжин үйлдэгдэж байна. Тиймээс бага, өсвөр насны хүүхдүүдийг цахим орчинд хэрхэн хязгаарлалттай оролцуулах нөхцлийг бүрдүүлэхэд дэвшилтэт технологийг ашиглахаар зорьж байна. Гэмт халдлага гэдэг нь олон янз. Бодитоор болон шинээр үүсч байгаа цахим халдлага, залилан гэх мэт. Энэ гэмт халдлагаас хүүхдийг урьдчилан сэргийлэхийн тулд байршил тогтоох бугуйвч зүүлгэн, гар утасны аппликешний тусламжтайгаар эцэг эхчүүд нь хүүхдээ хянах боломж бүрдүүлэх юм.

-Цахим орчин дахь гэмт халдлагаас сэргийлнэ гэсэн нь сонирхол татаж байна л даа?
-Хүүхэд бугуйвч зүүгээд явдаг, эцэг эх хянадаг байдлаар хүүхэд хамгааллыг хязгаарлах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл орчин цагт цахим орчин, интернетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж, огт хараа хяналтгүй мэдээллээр хүүхдийг "бөмбөгдөж" байна. Нэгдүгээр ангийн хүүхдийн даалгаврыг хүртэл фейсбүүкт тавьж байна. Эхэндээ эцэг эх нь даалгаврыг нь харж өгч байгаад сүүлдээ залхаад хуурамч он сараар фейсбүүк бүртгэл нээгээд өгчихдөг. Ингээд л нөгөө хүүхэд фейсбүүкийн хэрэглэгч болчихож байгаа юм. Үүнийг дагаад интернет, сошиал орчинд цахим халдлагад өртөх эрсдэлд орж, садар самуун зүйлсийг харуулсан цахим хуудаст нэвтэрч, луйвардуулж, эд хөрөнгө, бие махбодиороо хохирч байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагуудаас бэлтгэсэн хүүхдийн насны онцлогт тааруулсан мэдээ мэдээллийг өгч, дэлгэцэнд донтолтоос сэргийлэх, цахим халдлагаас хамгаалах шаардлага үүсч байна. Хүүхэд 24 цагийн хугацаанд гурван удаа дээд тал нь 30 минутын хугацаанд гар утас, дэлгэц харах ёстой гэдэг. Харин энэ хугацаандаа яг хэрэгтэй мэдээллээ авдаг байлгахын тулд дэвшилтэд технологид тулгуурлан интернет хэрэглээг нь хязгаарлахад манай төслийн зорилго оршиж байгаа. Тусгай аппликешний тусламжтайгаар хүүхдийн нэвтрэх боломжтой сайт, мэдээллийн хүрээнд хязгаар тогтооно гэсэн үг юм.

-Гэхдээ ахлах ангийн хүүхдүүд гэхэд интернет хэрэглээгээ таныгаа яриад байгаа шиг аппликешнээр хязгаарлуулах нь юу л бол?

-Мэдээж энэ төсөл хэрэгжиж эхлээд л хүүхэд фейсбүүк, интернет хэрэглэхээ болино гэж болохгүй. 5-10 жилийн дараа үр дүн нь бүрэн гарах юм. Ахлах ангийн хүүхдүүд фейсбүүк хэрэглэхээ больчихно гэж байхгүй. Харин бидний зорилго бол одоо 1,2 дугаар ангид орж байгаа хүүхдүүдийг гурав, дөрвөн жилийн дараа фейсбүүкээс хамааралтай бишээр өсч торних нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид ингэж чиглэж байж л ирээдүйгээ аварна.
-Хүүхэд алга болж, гэмт хэргийн золиос болсон гэх нийгмийн цочроосон хэргүүдээс үндэслэн байршил тогтоох төхөөрөмж зайлшгүй шаардлагатай мэт санагдаж байгаа?
-Үнэхээр тийм. Жишээлэхэд Замын-Үүдэд найман настай охин харамсалтайгаар алга болчихоод байна. Тэр хүүхэд хичээлдээ явсан гэх ч сургуулийн камерт бичлэг байхгүй, ирсэн үгүй нь тодорхойгүй, тогтоогдохгүй байгаа. Хэрэв байршил тогтоогч бугуйвчтай байсансан бол хамгийн сүүлд хэдэн цагт, хаана байсан бэ гэдгийг нь тогтоож, цагдаа нарт их дэмжлэг болох байсан. Нийт эрэн сурвалжлах, илрүүлэх ажиллагааны 80 хувь нь хамгийн сүүлд тогтоогдсон байршил байдаг. Гэтэл хөөрхий охин гэрээсээ гараад хаашаа чиглэсэн нь тогтоогдохгүй байна.
-Олон улсад хүүхэд хамгаалах энэ төрлийн үйлчилгээ хэр хөгжсөн байдаг юм бол?
-Дэвшилтэт технологийг ашиглаж хүүхдийг хамгаалах асуудал дэлхий дахинд хэдийнэ нэвтэрсэн. Бид айхтар мундагтаа үүнийг нэвтрүүлээгүй. Дэлхий нийтэд хэдийнэ нэвтэрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголд нутагшуулах гэж байгаа юм. Францад 13 нас хүртэлх хүүхэд фейсбүүк нээхийг хориглодог. 13 нас хүрсэн ч эцэг эхийн хоёулангийнх нь зөвшөөрлөөр нээдэг. Монголд бол эсрэгээрээ хэтэрхий замбараагүй байна. Энэ хэрээр гэмт хэргийн золиос болж, халдлагад өртөх эрсдэлтэй болж байна. Уг нь үүрэн телефоны операторууд нэгж, датагаа зарах гэж бус хүүхдийг хамгаалах, эрүүлжүүлэхэд зорилгоо чиглүүлэн, ашиг орлогоо зоригтойгоор хасаж, нийгмийн хариуцлага, ирээдүйн төлөө ажиллах ёстой.
-Гэхдээ хүүхэд хамгааллыг ганц төхөөрөмж, аппликешнд найдалтгүй бүх байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлаж байж үр дүнд хүрэх байх. Танай төслийн хувьд хамтын ажиллагааг хэр чухалчилж байна?
--Энэ бүхэн бодитоор хэрэгжихийн тулд сая хэлсэн бүх зүйл цогцоороо хэрэгжих ёстой юм. Хүүхдийн төлөөх байгууллагууд, цагдаа, хүчний байгууллагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх гээд бүгд хамтрах ёстой юм. Жишээ нь хүүхэд Амгаланд халдлагад өртлөө гээд бугуйвчаар мэдээлэл ирэхэд эцэг эх нь Сонгинохайрхан дүүрэгт явж байвал яах вэ. Тэгвэл энэ тохиолдолд тухайн дүүрэг, хорооны цагдаад дуудлага өгч, бугуйвчаар ирүүлсэн кодыг үндэслэн байршлыг олж тогтоон хамгаалах боломжтой. Манай төслийг хүүхдийн төлөөх байгууллагууд, цагдаагийн байгууллагууд дэмжихээ илэрхийлж байгаа.
-Төхөөрөмжийн тухай, үнэ ханш? Хүүхдүүд яаж хэрэглэх вэ?
-Улсын эдийн засгийн боломж нөхцөлд үндэслээд аль болох бага зардлаар хүргэхийг хичээж байгаа. Ахлах ангийн хүүхдүүд бугуйвч зүүгээд байх шаардлагагүй, гар утсандаа аппликешн суулгахад л болох юм. Ингэхэд бол холболтын хураамж 2000 төгрөг л шаардлагатай. Бага ангийнханд бугуйвч, цаг хэрэглэнэ. Хамгийн гол нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, мөн бага ангиасаа дунд анги хүртлээ ашиглачихаар чанартай байхад анхаарч байгаа. Одоогоор бид Тайванд үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр сонгоод байгаа. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс бүх хүүхэд энэхүү үйлчилгээг ашиглах боломж олгон, сарын хураамжийг 1000 төгрөгөөр тогтоогоод байна. Манай төслийн баг 20 хүнтэйгээр энэхүү ажлынхаа зорилгыг биелүүлж үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Монголын ирээдүй болсон ЕБС-ын 600 гаруй мянган хүүхдэд энэхүү үйлчилгээг хүргэж цахим гэмт халдага болон биет халдлагаас урьчдилан сэргийлэхийн төлөө ажиллаж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ